Охин: Намайг нэг л үнсэх юм бол би үүрд чинийх болно.
Хүү: Анхааруулсанд баярлалаа…..
Охин: Намайг нэг л үнсэх юм бол би үүрд чинийх болно.
Хүү: Анхааруулсанд баярлалаа…..
Эхнэр нөхөр хоёр өөр өөрсдийн ганц бие найзуудаа танилцуулахаар шийдэж. Нөхрийнх найз залуу үглэнэ:
- Тэр хүүхэн чинь үнэн матар бол би яах юм бэ? Оройжин матар харж суух болно шт.
- Би чамд нэг арга зааж өгье. Сак бүсгүй байвал бүх юм окей. Матар хүүхэн байвал чи хоолойгоо бариад муухай орилоод газар уначих. Астма хөдөллөө гээд зугтчихад болно.
Орой нь залуу болзсон бүсгүйтэйгээ уулзтал үнэхээр царайлаг, бас их секси бүсгүй байна гэнэ. Баярлаад л
- Сайн уу? Би Батаагийн найз Болдоо байна.
гэсэн чинь нөгөө хүүхэн хоолойгоо бариад муухай орилоод газар уначихаж гэнэ.
—————————————————————————
Нэг залуу баранд найзуудтайгаа ууж байсан чинь нэг согтуу эр ирээд
- Би өчигдөр чиний ээжтэй загас наадуулсан
гэж доромжлов гэнэ. Залуу чимээгүй. Найз нар нь тэвчээрийг нь гайхна. Тун удалгүй нөгөө эр дахин ирээд
- Би чиний ээжийг…
гээд эхэлтэл, залуу үгийг нь таслан
- Аав та согтсон байна. Харьж унт л даа.
—————————————————————————
Ангийн андууд 25 жилийн дараа уулзацгаана. Амьдралаа ярьцгаана.
- Би 5 хүүхэдтэй болсон. Сагсны баг л гэсэн үг.
- Би 11 хүүхэдтэй. Бүр хөл бөмбөгийн баг гээч.
- Би ч 17 эхнэртэй болсон. Дахиад нэг эхнэр авчихвал бүхэл бүтэн гольфын талбай л гэсэн үг.
Аав:
-Вовка, чиний дэвтэр хаана байна вэ?
-Манай ангийн Вася миний дэвтрийг “Ээжийгээ даралт харватал айлгачихаад өгье” гээд зээлээд аваад явчихсан.
**************************************
Вовка найздаа ярьж байна:
-Ёо, ёо. Бөгс нэл өвчин. Өчигдөр аавын тэлээний амтыг хоёр удаа үздэг байна ш дээ.
-Яалаа гэж?
-Эхний удаа дэвтэр шалгаж, муу дүн хараад.
-Харин хоёр дахь удаагаа?
-Яахав дээ, тэр дэвтэр түүний өөрийнх нь тавдугаар ангийн дэвтэр болохыг мэдээд.
**************************************
Вовка кинотеатрын өмнөх зам дээр сохор болон гуйлга гуйж суутал нэг хүн түүнд рубль өгөв. Хагас цагийн дараа Вовка кино үзэхээр суудалдаа суутал нөгөө рубль өгсөн хүн нь хажуугийн суудлаас түүн рүү ууртай харж байна. Вовка огт сандарсангүй:
-Өршөөгөөрэй, би зөв суув уу? Энэ нисэх буудал явдаг автобус мөн биз? гэж асуув.
*************************************
Вовка аавдаа:
-Аав аа, биднийг сургууль дээр хуурдаг юм байна ш дээ.
-Хэн тэр вэ?
-Манай багш. Өчигдөр тэр хоёр дээр хоёрыг нэмбэл дөрөв гээд байсан.
-Үгүй тэгээд яагаа вэ?
-Тэгсэн чинь өнөөдөр гурав дээр нэгийг нэмээд дөрөв гэнэ ээ.
************************************
Вовка загасны дэлгүүрт ихэд ууртай орж ирнэ.
-Алтан загасыг чинь буцаамаар байна. Энэ нэг юм чинь, бүтэн сар болоход ганц ч хүслийг минь биелүүлж өгсөнгүй.
**************************************
Вовка тосгоноос ирээд ээждээ:
-Үнээ сүү өгдөг гэж та нар худлаа хэлжээ.
-Яагаад худлаа гэж?
-Сүүг үнээнээс хүчээр авдаг юм байна ш дээ.
**************************************
-Вовка ээж рүүгээ гүйж ирээд:
-Нэг танихгүй нөхөр гал тогоонд орчихсон манай асрагчийг үнсээд байна. Ээж нь гал тогоо руу ухасхийтэл, Вовка:
-Дөрвөн сарын нэгээн. Танихгүй нөхөр биш аав үнссэн юм аа.
**************************************
Газар зүйн хичээл дээр багш:
-Наташа, Америк тивийг газрын зураг дээр заа! Наташа хайсаар олж заав. Багш:
-Вовка, Америк тивийг хэн нээсэн бэ? хэл. Вовка:
-Наташа.
**************************************
Вовка гэнэт баяжиж сайн морьтой болохоор шийдэв. Нэгэн уяач түүнд морио магтаж:
-Арван таван километр амьсгаадахгүй харайлгадаг морь доо. Авсан хүн ч алдахгүй дээ.
-Үгүй надад тохирохгүй морь байна. Миний ордон хотоос арван километрт байдаг. Таван километр буцаж алхах хэрэг үү?
Ядуухан нөхөртэй сууж, насан туршид нь зовоосон, ааш муутай баян хижээл авгай бөө дээр очоод залуу болох арга зааж өгөөч гэв. Бөө “Төв шуудангийн оройд байдаг цагийн зүүг эсрэг эргүүл. Хэдий их эргүүлж чадна, төдий чинээ залуужна” гэжээ. Авгай муу нөхрөө аашилж загнан, дээш нь авируулав. Нөхөр нь гараад л эргүүлээд байж, эргүүлээд байж. Нэг хартал тээр дороос авгай нь жаахан охин болчихсон “Арай хэтэрчихлээ! Жаахан буцаа!” гэж чарлаж байна гэнэ. Нөхөр улам цааш нь заналтай эргүүлж, “Хадам ээжийн гэдсэнд буцаад ортол нь эргүүлээд, үр хөндүүлчихнэ дээ, чамайг муу шулмыг” гэж дотроо үглэж байна гэнэ.
Эхнэр нь нөхрийгөө тамхинд гаргав. Нөхөр нь дэлгүүр хаасныг замдаа олж мэдээд ойролцоо байдаг автомат тамхины машин дээр очив. Түүний яг хажууд нь бар байдаг бөгөөд тэнд нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйтэй таарч яриа өдөж эхлэв.
Эхнэр нь уурсангуй: “Чи чинь хаагуур алга болчихов?” гэхэд нөхөр нь:
“Би дэлгүүр ортол хаалттай байлаа, тэгээд автомат машин дээр очиж авах гэтэл нэг хөөрхөн хүүхэнтэй таараад хамтдаа ууж байтал нэг л мэдэхэд бид хоёр нэг оронд хэвтэж байсан.”Хэдэн аяга шар айраг хамтдаа ууж байгаад эмэгтэйн гэрт нь очиж зугаацсаар нэг мэдэхэд шөнийн 3 цаг болж байв. “Ээ тэнгэр минь, эхнэр маань намайг ална шүү дээ, чамд энгэсэг чинь байна уу?” гэтэл нөгөө бүсгүй ч энгэсэгээ гаргаж өгтөл гартаа жаал түрхэж байгаад гэртээ харив.
“Өө тэгээ юу? Алив гараа харуул.” Нөхрийнхөө гарт буй энгэсэгийг хараад “адгийн муу худалч, дахиад л нөгөө билъярдаа тоглоо юу?”
Залуу байрныхаа урд байдаг өвсний талбайг янзалж байв, гэтэл хөрш айлын шаргал үстэй үзэсгэлэнт бүсгүй гарч ирээд шуудангийн хайрцагаа нээж үзээд хүчтэй гэгч нь хаагаад оров. Хэсэг хугацааны дараа дахин гарч ирээд бүр хүчтэй хаагаад уурсангуй гэртээ оров. Төдөлгүй дахиад л гарч ирээд нээж үзээд байдаг хүчээрэ савж орхив.
Залуу асуув: “Ямар нэгэн юм болоо юу?”
Шаргал үст бүсгүй: “Тийм ээ, миний тэнэг компьютер YOU’VE GOT MAIL гээд байн байн гажигтаад байна”.
Мельбурн хотруу онгоц хөөрч байв. Энгийн суудалд сууж байсан нэгэн шаргал үст зорчигч бүсгүй урагш очин Нэгдүгээр зэрэглэлийн суудалд суухыг онгоцны үйлчлэгч бүсгүй хараад түүн дээр очин эргэж суудалдаа суухыг хүсэв. Шаргал үст бүсгүй хариулав: “Би шаргал үстэй, Би хөөрхөн, Би Мельбурн явж байна, би эндээ л сууна хэмээгээд хөдөлсөнгүй. Үйлчлэгч бүсгүй аргагүйн эрхэнд туслах нисгэгч дээрээ очоод учрыг хэлтэл нисгэгч нь бүсгүй дээр очин энгийн суудалд бага мөнгө төлж суудаг, нэгдүгээр зэрглэл нь өндөр үнэтэй байдаг тул эргэж өөрийн суудалд сууна уу хэмээн хүсэв. Шаргал үст бүсгүй хариулав: “Би шаргал үстэй, Би хөөрхөн, Би Мельбурн явж байна, би эндээ л сууна” хэмээгээд хөдөлсөнгүй.
Аргаа барсан туслах нисгэгч нь онгоц газардангуут шаргал үст бүсгүйг цагдаад барьж өгөхөөр занаад сууж байтал ахлах нисгэгч нь: “Би шаргал үст бүсгүйтэй гэрэлсэн, би очоод яриад үзье” хэмээгээд түүн дээр очтол удалгүй шаргал үст бүсгүй “Өө уучлаарай, би ёстой мэдсэнгүй” хэмээгээд босоод явчихав.
Онгоцны үйлчлэгч болон туслах нисгэгч хоёр гайхаад юу гэж хэлээд босгосныг асуув:
Нисгэгч хариулав: “Би түүнд нэгдүгээр зэрэглэл Мельбурн –рүү нисэхгүй” гэж хэлсэн.
Багш Тулгааг дуудаж, самбарт гаргав. -Тулгаа, өдрийн дэглэмээ ярьж өг! -Би өглөө босоод, ухныг арчаад, ундаа уугаад, хичээлдээ явдаг. Хичээлээ тарж ирээд, ухныг бушуухан арчаад, ундаа уугаад, тоглодог. Дараа нь дахиж ухныг арчаад, хичээлээ хийдэг. Орой хоолоо идээд, ухныг арчаад унтдаг. -Пөөх, танайх ухнатай юм уу? -Үгүй хаалга арчдаг юм аа. Аав Их хурлын гишүүн болсноос хойш хүүхдүүд хаалган дээр ухна зурчихдаг болсон.
Эдийн засагч Дашзэвэг гуай дээр нэг эр ирээд “Хямралын хэцүү үед хэрхэн жижиг дунд үйлдвэртэй болох вэ?” гэж асуув. Дашзэвэг, “Тэр их амархан. Том үйлдвэр худалдаж аваад, төрийн өмчийн хороонд өгчих. Удахгүй жижиг болно гайгүй” гэжээ.
Элбэгээ дарга хөдөө давхиж яваад машин нь онхолдов. Мал хариулж явсан малчин өвгөн дайралдаад оршуулчихаж гэнэ. Хотоос хайсан хүмүүс давхиж иртэл машин онходсон, хүмүүс нь алга. Ойрхон малчин өвөө явж байна гэнэ.
- Өвгөн гуай, осолд орсон хүмүүсийг хараагүй биз?
- Харахаар барах уу даа. Ах нь бүгдийг нь оршуулсан.
- Бүгд нас барчихсан байсан хэрэг үү?
- Элбэгээ дарга ч би амьд байна, би амьд байна гээд байсан. Би ч яахав Элбэгээ дарга болсон хойно худлаа бүлтэрч байна гэж бодоод итгээгүй л дээ.
Монгол улс анх удаа гүний шумбалтын дэлхийн аваргад оролцож гэнэ. Дэлхийн рекордын эзэн Португалийн тамирчин Нуно Гомес шумбаж явна. 100м. Эргэн тойронд харвал ганцхан Монголын тамирчин л ойрхон нэхэж явна. 200м. Монголын тамирчин дөнгөж ард нь. 300м. Монголын тамирчин гүйцэж ирнэ. Нуно усны үзэг гаргаж зурвас бичив.
- Танай тал нутгийн монголчууд усанд ийм сайн гэж мэдсэнгүй шүү. Би бууж өглөө. Браво!
Монголын тамирчин хариу бичиж байна.
- Тэнэг ээ. Би живж байна, мэдэв үү.
Онигоо (joke) нь сонсогч, уншигчийг инээлгэх, шог хошин мэдрэмж төрүүлэх зорилго бүхий бяцхан түүх буюу богино яриа. Орос хэлний “анекдот” гэдэг үгнээс гаралтай гэнэ.
Шог жүжиг, элэглэл, шог зураг зэргийн хувьд ч мөн адил зүйл хэлж болох бөгөөд инээхэд дотор эрхтэн болон булчин идэвхжиж, цусанд эндорфин ялгаруулахаас гадна дархлааг сайжруулдаг болох нь батлагдаж буй гэнэ.
Ингээд би та бүхэнд жаахан ч гэсэн инээд эрүүл мэнд аз жаргал бэлэглэж байхын хүсэн ажиллах болно.
Тавтай морилно уу Морьтонгуудын блог портал. Энэ таны анхны бичлэг. Энэ бичлэгийг устгаад эсвэл засна уу!